Бидний тухай
‘’Альфа филтер’’ ХХК –нь бүх төрлийн шүүлтүүр үйлдвэрлэлийн салбартаа анхдагч бөгөөд 2013 оноос эхлэн олон улсын стандартын шаардлагыг хангасан түүхий эд материалаар бүх салбарт ашиглагдаж буй тоног төхөөрөмжийн агаарын шүүлтүүр, бүх төрлийн авто машины агаар, тос, түлш, гидрийн шүүлтүүрүүдийг эх орныхоо хэрэглэгчдэд хямд үнээр, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэгч үндэсний үйлдвэрлэгч юм.
Бид 2019 оны байдлаар монгол улсын дотоодын нийт хэрэгцээний 10 орчим хувийг дангаараа ханган нийлүүлж, нийт бүтээгдэхүүний төрлөөс хамааран жилд дундажаар 300-500 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 388 төрлийн бүтээгдэхүүнийг 164 албан байгууллага, 160 гэрээт борлуулагч, хувь хүмүүстэй тогтмол хамтран ажиллаж дэлхийд өрсөлдөхүйц брэндийг бий болгох эрхэм зорилго тавин ажиллаж байна.
ЧАНАРЫН УДИРДЛАГА
“Альфа Филтер” ХХК нь бүтээгдэхүүний чанарыг ОУ –ын стандарт шаардлагад нийцүүлэх зорилгоор үйлдвэрлэлийн технологийн процессийг чанд сахин ажилладаг бөгөөд судалгаа, тооцооллыг ШУТИС –ийн Механик ба Тээврийн сургуулийн дотоод шаталтын хөдөлгүүрийн танхим болон бусад холбогдох эрдэмтэн, судлаачид, инженерүүдтэй хамтран ажилладаг.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүний процессийг MNS ISO 5011, MNS ISO 3877-2 стандартыг үндэслэн боловсруулсан үйлдвэрийн Техникийн Нөхцөл (ТУ), Технологийн карт, техникийн зургийн дагуу явуулдаг бөгөөд Хөдөлмөр хамгаалал, ажлын байр дээрх эрүүл ахуй зэрэг МУ –д үйлдвэрлэл эрхлэхэд шаардлагатай холбогдох бүх шаардлагуудыг бүрэн хангаж ажилладаг бөгөөд СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛЗҮЙН ГАЗАР-аас баталгаажуулж тохирлын гэрчилгээг 2015 онд олгосон.
Бид “УБТЗ” ХНН, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК, “Оюу толгой” ХХК зэрэг томоохон харилцагч байгууллагуудын шаардлагын дагуу үйлдвэрлэлийн процессд тогтмол хөндлөнгийн хяналт, аудитыг хийлгэж явдаг ба бүтээгдэхүүний дээжийг ч мөн шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн лабораторт илгээж дүгнэлт гаргуулдаг.
Үйлдвэрлэлийн процессийн чанарын хяналт, савлагааг бид MNS ISO 5011, MNS ISO 3877-2 стандартын дагуу холбогдох багаж, хэрэгслээр шалган, кодолж, программд бүртгэлийг хийдэг.